Хамтран
ажиллах
Эко ирээдүйн төлөө
хамтдаа
Хэрэглэгч болох – мэргэжлийн дулаалгын бригадаар

Та "Дулаан шийдэл" төслийн хэрэглэгч болсноор мэргэжлийн дулаалгын багаар хурдан шуурхай, чанартай, баталгаат дулаалга хийлгэх боломжтой.

Ногоон зээлээр болон хувийн санхүүжилтээр хэрхэн дулаалга хийлгэх талаар доорх алхмуудаас харна уу

Таны гэр бүлийн эрүүл
мэнд, тав тух
Хувийн санхүүжүүлтээр
дулаалга хийлгэх
  1. Төслийн дуудлага төв рүү залган Техникийн үнэлгээ хийлгэх цаг аван эрчим хүчний зөвлөхөөр дулаанаа хэмжүүлэн үнийн санал авах
  2. Эрчим хүчний зөвлөхийн баталгаат үнийн дүгнэлтийн дагуу ажил гүйцэтгэгч бригадтай гэрээ байгуулан товлосон өдрөө материалаа хүлээн авах
  3. Материал хүлээн авснаас хойш ажлын 3-5 хоногт багтаан дулаалгын ажлыг мэргэшсэн бригад хийж гүйцэтгэнэ
  4. Дулаалгын ажлыг гүйцэтгэсний дараа эрчим хүчний хэмнэлтийг тооцоолох аудиторын дүгнэлт хийгдэж дулаан хэмнэлтийн гэрчилгээ гаргаж өгнө
Ногоон зээлээр
дулаалга хийлгэх
  1. Төслийн дуудлага төв рүү залган Техникийн үнэлгээ хийлгэх цаг аван эрчим хүчний зөвлөхөөр дулаанаа хэмжүүлэн үнийн санал авах
  2. Эрчим хүчний зөвлөхийн баталгаат үнийн дүгнэлтийг банкинд үзүүлэн зээл хүсэх
  3. Эрчим хүчний зөвлөхийн баталгаат үнийн дүгнэлтийн дагуу ажил гүйцэтгэгч бригадтай гэрээ байгуулан товлосон өдрөө материалаа хүлээн авах
  4. Материал хүлээн авснаас хойш ажлын 3-5 хоногт багтаан дулаалгын ажлыг мэргэшсэн бригад хийж гүйцэтгэнэ
  5. Дулаалгын ажлыг гүйцэтгэсний дараа эрчим хүчний хэмнэлтийг тооцоолох аудиторын дүгнэлт хийгдэж дулаан хэмнэлтийн гэрчилгээ гаргаж өгнө
Барилгын материал
нийлүүлэгч

Гэрээт нийлүүлэгчид

Барилгын материал нийлүүлэгч
хэлбэрээр хамтран ажиллах
Хэрэв та барилгын материал нийлүүлэгч хэлбэрээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа бол dulaanshiideltusul@gmail.com хаяг руу компаний танилцуулга, бүтээгдэхүүний каталог, болон бусад дэлгэрэнгүй мэдээлэлтэй хамт явуулна уу. Бид ажлын 1-3 өдрийн дотор холбогдоно.
Барилгын Бичил, Жижиг, Дунд бизнес эрхлэгчид болон бригад

Гэрээт бригадууд болон Эрчим хүчний зөвлөхүүд

Mонголын барилгын үндэсний ассоциаци ТББ-аас бэлтгэгдсэн мэргэжлийн дулаалгын бригад
Эрчим хүчний зөвлөх болон дулаалга хийх бригадуудыг сургалтанд хамруулна.
Та Дулаан шийдэл төсөлтэй хамтран ажилласнаар албан ёсны эрчим хүчний зөвлөх болох тамга тэмдэг, гэрчилгээ зэргийг авах боломжтой
ШУТИС-ийн дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн бэлтгэсэн дулаалгын стандарт, технологийн үнэ төлбөргүй сургалт
Практик дээр суурилсан дадлагыг туршлагатай бригад, эрчим хүчний зөвлөхөөс авах боломж
Хэрэв та бригад, эрчим хүчний зөвлөх хэлбэрээр хамтран ажиллах хүсэлтэй бол Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-тай 7016-5055 дугаараар холбогдон бүртгүүлнэ үү.
Бригад, эрчим хүчний зөвлөх
хэлбэрээр хамтран ажиллах
Бусад чиглэлээр
хамтран ажиллах
Маркетинг

Хэрэв та маркетинг борлуулалтын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй бол dulaanshiideltusul@gmail.com руу компаний танилцуулгыг хамтран ажиллах хүсэлтийн хамт ирүүлнэ үү. Мөн 7505-2000 утсанд холбогдон өөрийн мэдээллийг үлдээх боломжтой. Бид тантай ажлын 1-3 өдрийн дотор холбогдох болно.
Хувь хүн
байгууллага
Хэрэв та хувь хүн эсвэл байгууллага хэлбэрээр хамтран ажиллах хүсэлтэй бол dulaanshiideltusul@gmail.com руу хамтын ажиллагааны хүсэлтийг илгээнэ үү. Бид тантай ажлын 1-3 хоногын дотор холбогдох болно.