• Бидний тухай
    • МЭРГЭШСЭН БРИГАД
    • СТАНДАРТ ТЕХНОЛОГИ
    • ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
    • БАТАЛГААТ ХЭМНЭЛТ
  • Бидний тухай
    Эрүүл, тав тухтай
    орчинг бид бүрдүүлнэ
  • Бидний тухай
    Ирээдүйн эко амьдралын
    төлөө хамтдаа
Төслийн танилцуулга

Дулаан шийдэл төсөл нь 2018 оноос эхлэн Улаанбаатар хотын гэр хорооллын хувийн сууцыг дулаалж, дулаан алдагдлыг багасгаснаар агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилготой хэрэгжиж байна. Төслийн хүрээнд барилгын БЖДБ-үүдийг дэмжин, мэргэжлийн дулаалгын бригад болгон сургаж, хэрэглэгчдэд дулаалга хийх ногоон зээлд хамрагдах боломжийг санхүүгийн байгууллагуудтай хамтран нээлээ. Мөн түүнчлэн, дулаалгын зах зээлийн системийг хөгжүүлж, чанарын өндөр түвшинд, стандарт технологийн дагуу дулаалгын шийдлийг хийж гүйцэтгэх нийлүүлэгч талыг хэрэглэгчтэй холбон ажиллаж байна. Уг төслийг Жэрэс ОУТББ нь ШУТИС-ийн Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ, Пипл Ин Нийд ОУТББ-тай хамтран хэрэгжүүлж байна.

Зорилго
  1. Улаанбаатар хотын гэр хорооллын хувийн сууцыг зөв дулаалж, гэр хорооллын хүлэмжийн хий, агаарын бохирдлыг бууруулна
  2. Дулаалгын зах зээлийг хөгжүүлж тогтвортой механизмыг бий болгоно.
  3. Барилгын салбарын БЖДБ эрхлэгчдийг дулаалгын тал дээр мэргэшүүлж, дэмжин ажиллана
  4. Хувийн сууц эзэмшдэг айл өрхөд зориулсан ашигтай дулаалгын зах зээл бий болгоход зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, иргэдэд дулаалгын ач холбогдлын талаар мэдээлэл өгөн таниулна
2021 оны зорилт
  1. Хэрэглэгчдэд илүү өргөн хүрээний санхүүжилтийн боломжийг бий болгох
  2. Бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлж, хэрэглэгчдийн хэрэгцээг цогц шийдлээр хангах
  3. Дулаалгын ач холбогдлыг олон нийтэд таниулах
ТӨСЛИЙН ОЛОЛТ, АМЖИЛТ
  • Айл өрхийн дулаан алдагдал, агаарын бохирдлын тухай мэдлэг хандлагыг ойлгох зорилготой Судалгааны тайланг боловсруулав. Уг судалгаагаар дамжуулан айл өрхүүдийн санхүүгийн нөхцөл байдал, чадамж, цаашдын хэрэгцээг тодорхойлов
  • Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй байшин сууцтай айл өрхүүдийн нийгэм-эдийн засгийн нөхцөл байдал, хадгаламжтай болох байдлыг судлах, ойлгох зорилго бүхий Судалгааг хийжгүйцэтгэв
  • Гэр хорооллын хувийн сууцын ангилал, халаалтын эх үүсвэрийн тухай судалгаагаар орон сууцны хэв маяг, барихдаа гаргадаг нийтлэг алдааг тогтоож, тухайн байшингуудын дулаан алдагдлын эх үүсвэрүүдийг тодорхойлов;
  • Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн хэмжээнд барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй БЖДБ эрхлэгчид, бригадуудын мэдээллийн санг бүрдүүлэх судалгаагаар тэдний ажлын туршлага, мэргэжлийн чадавх, эдийн засгийнүзүүлэлт, ажиллах хүчний мэдээллийг бүрдүүлэв
  • Монголын Барилгын Үндэсний Ассоциацид эрчим хүчний хэмнэлттэй барилгын салбарт ажиллаж буй БЖБД бизнес эрхлэгчдийг ногоон ажлын байранд зуучлах, сургаж, дадлагажуулах зорилгоор Салбар байгуулав
  • “Дулаан шийдэл төсөл” Фэйсбүүк хуудас, +976-75052000 Дуудлагын төвийг хамтад нь ажиллуулж зорилтот айл өрхүүдэд хүрэх сурталчилгааны гол суваг болгон ашиглажбайна.
  • Төслийн боловсруулсан эрчим хүчний зөвлөхийн үнэлгээ, дулаалгын чанарын шалгалтын маягт Барилгын дулаан хамгаалалтын шинэчлэгдсэн нормд багтав
Бидний тухай
Ирээдүйн эко амьдралын
төлөө хамтдаа