Дулаалгын материал нийлүүлэгч

Эрдэс хөвөн

Johns Manville эрдэст хөвөн нь цайрт минерал элс болон хоёрдогч түүхий эд болох элснээс бүрдсэн утаслаг материалтай юм.

Johns Manville эрдэст хөвөн тусгаарлалт, дулаалга нь элс болон дахин боловсруулсан шил гэх мэт материалуудаар хийгдсэн ба АНУ-н байрлах сууцнуудын 90% нь энэ дулаалга, тусгаарлалтын материалыг ашигладаг. Судалгаагаар энэ материал нь таны орон гэрийн дулаан алдалтыг 40% бууруулах ба шууд утгаараа таны эрчим хүчийг хэмнэх юм.

Давуу тал:

  • Халуун, хүйтэн, дуу чимээг маш сайн тусгаарладаг
  • Зунд таны өрөөг сэрүүн, өвөл бол дулаан байлгах чадвартай
  • Галд аюулд тэсвэртэй

Тус компаний Барилгын дулаалгын хөөсөн полистирол (EPS) хавтангын үйлдвэр нь Олон улсын ISO:9001:2008 стандарт бүхий түүхий эдээр, Монгол улсын MNS EN 13163:2011 стандартын дагуу бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг Олон улсын BUILDING GREEN холбооны гишүүн байгууллага юм.

Хөөсөнцөр хавтангийн давуу тал:

  • Жин хөнгөн, нягт сайтай
  • Ханын зузаан нимгэрч материал хэмнэх боломжтой
  • Хавтгайлжийн хэмжээ том учир хурдан хугацаанд их талбайд угсралт хийх боломжтой
  • Байгаль орчинд ээлтэй
  • Чийг усанд дээд зэргийн тэсвэртэй

ТеплоKnauf эрдэс хөвөн

Knauf insulation компани нь KNAUF группын салбар нэгж бөгөөд дулаан тусгаарлах материал үйлдвэрлэлийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм.Зөвхөн 5см-ийн зузаантай “Тепло KNAUF” дулаан тусгаарлагч нь 17см зузаантай модон брус, 85 см зузаантай тоосгон өрлөг, 210см зузаантай бетонон ханатай адил дулаан тусгаарлах чанартай байдаг.

Аюулгүй байдал

“Тепло KNAUF” энэ бол таны байшинд зориулсан формальдегид агуулаагүй, давирхай агуулаагүй, байгалийн гаралтай аюулгүй материал юм. ОХУ-ын онцгой Байдлын Яамны Галын Аюулаас Хамгаалах Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн туршилтаар “Тепло KNAUF” материалын шинж чанар шатамхай бус гэж тогтоогдсон.

Хэрэглэхэд хялбар “Тепло KNAUF” дулаалгын эрдэс хөвөн хэрэглэхэд хялбар, зөөлөн хатгахгүй, тоос гаргах нь бага, ямар нэгэн үнэргүй.

Байгалын гаралтай “Тепло KNAUF” аюулгүй дулаан тусгаарлагч материалыг ECOSE ® шинэлэг технологиор үйлдвэрлэдэг. Уг материал нь фенол-формальдщгидийн давирхай агуулаагүй байгалийн гаралтай орцуудаас бүрддэг.

Давуу тал:

  • Давирхайгүй
  • Шатамхай бус
  • Мэрэгчдэд тэсвэртэй,үнэргүй
  • 50-аас дээш жилийн баталгаатай

BASALTWOOL брэндийн чулуун хөвөн (rockwool)

BASALTWOOL брэндийн чулуун хөвөн нь базальт чулууг өндөр температурт (үйлдвэрлэлийн явцад базальт чулууг 1600°С орчимд хайлуулж) түүний бүтцэд байдаг шөрмөслөгийг хөвөнгийн хэлбэрт шилжүүлэн Монгол хүн Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн юм.

Basaltwool брэндийн чулуун хөвөнгийн шөрмөслөг (сэмэрдэс) нь эрс тэс өөрчлөлтөд тэсвэртэй байдаг бөгөөд 1100°С халууныг ч тэсвэрлэж чаддаг нь галын аюул учирсан үед онцгой ач холбогдолтой хамгаалалт болдог. Энэхүү шинж чанар нь дулаан дамжуулалт үлэмж бага байх чадвартай хосолсноор бусад төрлийн материалиар орлох боломжгүй онцлогтой болгодог байна.

Давуу тал:

  • Дуу чимээ тусгаарлалт сайтай
  • Ус чийгний тусгаарлалттай
  • Хорхой шавьж, галд тэсвэртэй
  • Агаар сэлгэлт сайтай

EPS Хөөсөнцөр хавтан

EPS нь Expanded Polystrene гэх үгний товчлол бөгөөд полистирол гэдэг нэр томъёогоор тодорхойлогддог. Үүний ерөнхий шинж чанар нь газрын тосноос гарган авсан байгалийн дайвар бүтээгдэхүүн ба торлог бүтэцтэй даргар хөөсөн материал юм. Полистирол нь барилгын явцыг хурдасгаж, ажиллагааг хөнгөвчлөхөөс гадна хамгийн хөнгөн барилгын материалуудын нэг юм. Мөн дулаан тусгаарлах өндөр чадвартай, барилгын насжилтын бүхий л хугацаанд эдэлгээ даах давуу талтай.

Нягтны ангилал: (16-40)кг/м3

Стандарт: MNS EN:13163-2011

Дулааны үзүүлэлт: 0,040-0,034

Манай компани нь 2016 оноос барилгын дулаалгын материал буюу хөөсөнцөр дулаалгын материалын үйлдвэрлэл, худалдаагаар дагнан ажилладаг. Тус компани нь MNSEN 13163-2011 стандартын дагуу дотооддоо үйлдвэрлэгдэж байгаа EPS полистрол хөөсөнцөр хавтан юм.

Давуу тал:

  • Дулаахан
  • Ус чийг татахгүй
  • Дуу чимээ сайн тусгаарладаг
  • Хананы засварын дулаалга, гадна пасадны зориулалтаар хэрэглэхэд тохиромжтой. Саарал хөөс болон Цагаан хөөснөөс сонгон дулаалуулах боломжтой.

Хонины ноосон дулаалгын материал нь химийн гаралтай бодис огт агуулаагүй бөгөөд харин эсрэгээрээ химийн элементүүдийг өөртөө шингээн авч цэвэршүүлэх үүргийг гүйцэтгэж цэвэр агаарыг л гадагшлуулдаг байна.

Давуу тал:

  • Хорт шавьжнаас хамгаалагдсан- Дулаан тусгаарлах материалыг хортон шавьжнаас хамгаалах зорилгоор далайн давс ашигласан.
  • Дулаан тусгаарлах өндөр чадвартай- Монгол хонины ноосны бүтцийн онцлог нь хөндий голтой үсний ширхэгүүд их хэмжээтэй байдаг учраас дулааныг сайн тусгаарладаг.
  • Ноос нь дуу чимээ тусгаарлана- Өрөөний гадна ба дотоод чимээг сайн тусгаарладаг. Хонины ноосон дулаалгын материал нь дуу чимээг 21 дицбаллаар бууруулдаг.
  • Хэрэв норсон ч түргэн хатна-Ноос нь ус нэвтрүүлдэггүй чанартай тул хуурай байдлыг хадгалж чаддаг.
  • Ноос нь галын тархалт дэмждэггүй.

Дээвэр

Таазанд хонины ноос дулаалгын материалыг ашиглах нь эрчим хүчний хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй арга замуудын нэг юм. Хонины ноосны дулаалгыг бүх төрлийн дээврийн хөндийд ашиглаж болно.

Хана

Хонины ноосны дулаалгын гадна талд ус тусгаарлах давхаргыг суурилуулж, хонины ноосны дулаалгын дотор талд уур тусгаарлах давхаргыг суурилуулах хэрэгтэй.

Шал

Дулааны алдагдлыг багасгах хамгийн сайн сонголт бол ноосыг шаландаа дулаалгаар ашиглана. Шалны мод нь хоорондоо зайтай бол шороо болон тоосноос сэргийлж ноосон дулаалгыг агаар нэвтрүүлдэг мембраны давхаргаар хучих ёстой.