Дулаан Шийдэл

Та “Дулаалгын тооцоолуур” хэсгээр орж өөрийн сууцны мэдээллийг оруулан гол дулаалах хэсгүүдээ тодорхойлж зардлын жишиг дүнгээ гаргуулсан гэж найдаж байна. Энэ тооцоонд нийт төсөв буюу дулаалгын үндсэн материал (дээврийн хөндийд 20см, хананд 15см, сууринд 10см орохоор), брус, шруб, уур чийг тусгаарлагч, өнгөлгөөний хавтан, тор, замаск, эмульс гм туслах материалууд, тээвэр, ажлын хөлсөөс гадна агаар сэлгэгч, түүнийг суурилуулах зардлуудыг багтаасан.

  • Төсөлд хэрхэн хамрагдах дарааллыг энд дарж үзнэ үү?
  • Дулаалгын материалуудын талаар мэдээлэл авах бол ийшээ ороорой.

Доор 6х8м-ийн хэмжээтэй барилгын дээврийг болон цогц дулаалгад гарах дундаж зардлыг жишээ болгон оруулав.

Та ямар материалаар хэр зузаан дулаалах сонирхолтой байгаагаас нийт үнийн дүн хамаарна. Үүнээс гадна хувийн сууцны одоогийн нөхцөл байдлаас хамаарч м2-ийн ажлын хөлс өөрчлөгдөж болно (суурь нь өндөр, одоо байгаа өнгөлгөө, хуучин дулаалгыг нь буулгаж цэвэрлэх, хана тэгшлэх гм ажилтай бол нэмэгдэнэ).

6х8м-ийн барилга Дээврийн дулаалгын зузаан / Эрдэс хөвөнгөөр / Ханын дулаалга /15 см Доорх материалиудаар/, Суурийн дулаалга /10 см XPS хөөсөнцөрөөр/
Эко ноос Базалт вүүл Эрдэс хөвөн Ханын хөөсөнцөр дулаалга
Дээвэр дулаалга 20 см 2,746,320 2,131,920 1,095,888 - 1,932,720 -
Дээврийн дулаалга (төмөр солих) 20 см 3,321,320 2,705,920 1,670,888 -
Бүтэн гадна дулаалга(төмөр сайдингтай) 10 см 8,987,179 8,342,059 8,063,179 -
20 см 9,304,363 8,659,243 8,380,363 - 9,129,675 -
Бүтэн гадна дулаалга (хуванцар сайдингтай) 10 см 8,483,179 7,838,059 7,559,179 -
20 см 8,800,363 8,155,243 7,876,363 - 8,625,675 -
Бүтэн дулаалга (Гадна хөөсөнцөр) 10 см - - - 6,879,403
20 см - - - 7,190,587
Бүтэн 5 см ханатай дотор дулаалга /Доторх өрөөний тусгаарлах ханын хэмжээс ороогүй/ Обой 20 см 4,710,202 4,495,162 4,402,202 4,469,402
Бүтэн 5 см ханатай дотор дулаалга /Доторх өрөөний тусгаарлах ханын хэмжээс ороогүй/ Эмульс 4,728,682 4,513,642 4,420,682 4,487,882

Жич: Дээрх хүснэгт нь 8х6 харьцаатай дундаж байшинг дулаалах тооцоо бөгөөд 2,4м өндөртэй ханыг 15 см зузаантай дулаалгатай хийхээр тооцож гаргасан.

ХАС банкны ногоон зээлийн мэдээлэл:

Зээлийн нөхцөл:
Дүн Хугацаа Хүү/Жилийн/ Шимтгэл
20 сая ₮ хүртэл 30 сар хүртэл 8 % Зээл олголтын дүнгийн 1%
Тавигдах шаардлага:
  • Сүүлийн 6 сарын хугацаанд ажил бизнес тогтвортой эрхэлсэн байх;
  • Зээлийн муу түүхгүй байх.
Бүрдүүлэх материал:
  • Хэрэглээний зээлийн өргөдөл (ХасБанкны салбараас авна уу.)
  • 3х4 хэмжээтэй цээж зураг
  • Зээл хүсэгч болон өрхийн гишүүдийн иргэний үнэмлэх, түүний хуулбар
  • Худалдан авах барааны нэхэмжлэх
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материалууд. Зээлийн барьцааны хувьд зээлдэгч болон тэдний өрхийн гишүүний хөдлөх/үл хөдлөх хөрөнгө байж болно. Гуравдагч этгээдийн барьцааны хувьд зээлийн барьцааны 60 хүртэл хувийг эзэлж болно (Хашаа байшингаас бусад үл хөдлөх хөрөнгө байна)

Жич: гуравдагч этгээд гэдэг нь зээл хүсэгчийн өрхийн гишүүдээс бусад этгээдийг хэлнэ.

Харилцагч та дээрх зээлийг Халаагуурын эко хэрэглээний зээлтэй хамтад нь авах боломжтой. Илүү дэлгэрэнгүйг 18001888-аас эсвэл ХАС банкны веб хуудсаас лавлана уу!

Дулаан шийдэл төслийн 75052000 утсаар холбогдож нэмэлт мэдээлэл авах боломжтой.

Баярлалаа.