“Дулаан шийдэл” төслийн тухай

Европын Холбоо, Абби пиер сан, Чехийн болон Францийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Дулаан шийдэл” төслийг Жэрэс ОУТББ, ШУТИС-ийн дэргэдэх Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, Пипл ин нийд ТББ нар хамтран хэрэгжүүлдэг. “Дулаан шийдэл” төсөл чанарын баталгаатай материалтай, шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв аргачлал бүхий дулаалгын зах зээлийг бий болгох зорилготой. Энэхүү дулаалгын зах зээл нь эрэлт талаас амины орон сууцаа дулаалах сонирхолтой иргэдийг, нийлүүлэгч тал буюу чанарын шаардлага хангасан дулаалгын материал нийлүүлэгч, байшингийн дулаан алдагдал, дулаалгын тооцоог хэмжих мэргэжлийн эрчим хүчний зөвлөх, дулаалгыг хийж гүйцэтгэх барилгачид, санхүүгийн асуудал ногоон зээлээр шийдэх банк, санхүүгийн байгууллагуудтай тус бүр холбож, хамгийн сүүлд эрчим хүчний аудитораар үнэлгээ хийлгэн баталгаажуулснаар дуусах цогц систем юм.

Санал хүсэлт илгээх:



Холбоо барих